“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал ирэх сард болно
Чихэнд чимэгтэй
2024-05-30
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тухай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын IX бага хурал ирэх сарын 6-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох талаар МОНЦАМЭ агентлаг мэдээллээ. Хурал “Бүс нутгийн аюулгүй байдлын сорилт ба боломжууд”, “Зүүн хойд Азийн олон талт хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Азийн уур амьсгалын өөрчлөлт ба аюулгүй байдлын сорилтууд”, “Зүүн хойд Азийн аюулгүй, боломжийн эрчим хүчний шилжилтийн асуудал”, "Эрчим хүчний шилжилтийн чухал ашигт малтмалын тогтвортой, уян хатан өртгийн сүлжээг хөгжүүлэх нь" гэсэн таван салбар хуралдаантай. Манай улс 1980 оноос хойш Зүүн хойд Азид яриа хэлэлцээний механизм бий болгохоор тууштай зүтгэж ирсэн бөгөөд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг 2014 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн юм. Улмаар энэ хурал нь бүс нутгийн аюулгүй байдлын асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, итгэлцлийг бэхжүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийх олон улсын тавцан болоод байгаа билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.